sunsgui kvkeldei

ene odor ene odroor duusag

2010 оны 09-р сарын 03 Нийтэлсэн puje

ogloo gereesee garlaa uitgartai gudamj dunsger heden baishin 

amidrlaa oorchilmoor sanagdlaa  odorjin bodoj neg shiidver garagava

tgeel margaash n ereen garhaar bolj heden huvtsas avchirhaar yavla

heden huja braa avlaa neriig n  hartal puma gej unshigeed chadahgui baisan yaah argui

pamu gechihsen bailaa heheh olon bren d huvtsas avlaa adiboa , jinzao,ren ben geed olon nertei baraa tatlaa yavaj yavaj ulaanbaatartaa
 irlee naran tuulaar ih toirloo olon huntei uulzla ajil bolj bolj neg languu avlaa odorjin baraga yanzlan choloo zavgui bailaa oroihn buh ym duussnd ih l bayarlan margaashiin erch huchee avhaar ooriin ordon gegdeh gertee harilaa. minii hussen margaash ch bolj naimaa hiiheer  zah orlo odorjin suulaa ym  orsonguie oroi bolloo 15 tsaastai bolloo ooriigoo taivshiruulj yadan anhni udaa gej bodon gertee harihaar avtobsnii buudal orhoor alhaj yavtal urd huurhii emee guilag guin zogsoj baihaar n 5 tsaasaa suglaad ogchihloo tsaash bayrtaigaar bi alhaj garla bulan toirtol huligaanuud otoj bailaa yaadag ym bilee gej bodson ch yaah ch argui busleed avla da ted tgeed l 10 tsaasaa ogchihood arai gej gertee iren untlaa ene odor ene odroor duusag ..........

Үсний ширхэг шиг үнтэй амь

2010 оны 06-р сарын 02 Нийтэлсэн puje

/Хүний наймаа/ өгүүллэг

Харанхуйд - Хүүхэд зодуулах

-Эмэгтэй хүн орилох чимээнээр сараалжин жижиг цонх онгойж

Хаа нэгтэйгээс – Эрх чөлөөтэй болоё гэж бодож байвал 10-аад аятайхан охин хил гаргаад аваад ир тэгвэл яахав, эрх чөлөөтэй болгож хэдэн зоос өгч болох л юм.

Хэн нэгэнд мэдэгдэх гэвэл дор чинь алчихна шүү! Бидний гар хөл хаа сайгүй байгаа шүү сүүдэр шиг л дагана гэж мэд!

 Дэлгэрэнгүй»

Солонго

2010 оны 06-р сарын 02 Нийтэлсэн puje
Дэлгэрэнгүй»

555

2009 оны 12-р сарын 07 Нийтэлсэн puje

Шагнал

2009 оны 12-р сарын 01 Нийтэлсэн puje

Шагнал

Сайн байна уу? Хүндэт найз минь

Найз минь цөхрөл гэдэг төгсгөл юм байна.Харин хайр гэдэг зүйл хүний амьдралын жаргалын эхлэлюм байна. Гэвч тэр аз жаргал удаан үргэлжилэхгүй учир нь амьдрал утга учиртай болхийн цагт, энэ орчлонгоос явах цаг нэгэнт болчихсон байдаг энэ нь бид нд бурхнаас өгсөн сүүлийн шагнал юм байна.Миний хувьд энэ шагналыг авах цаг болсон гэж

би бодож байна.Учир юу гэж магад,хоёр нүд минь худал хуурмагийг харсаар байгаад ,сэтгэлийн минь нүдийг сохолчихож.Шунал тачаал,цөхрөл, гунигийг хүмүүс жаргал гээд андуурчихаж.Хэл минь бузартаж,чихийг минь бөглөчихөж.Би бузар дунд орших нүгэл болж,бурхан дунд буй буг болсон байна.Өршөөл энэрэл гэж амьд хүн байсансан бол өршөөл гуйхад минь намайг өшиглөх байсан биз.Хоёр гараараа би бузарт хөтлүүлэн, чөтгөрийг даган, нүглийг үйлдсэн.Чи намайг юу хийсэн гэж санана.Хар усанд толгойгоо мэдүүлж,савнаасаа бусдыг дийлэхгүй,сархадын савдагтай нөхцөн. Энэ бие нүд, гар ,чих минь цөм чөтгөрийн мэдэлд орж түүний утсан күкэлдэй болон,тэр өөрийн гараар минь хүсэл, мрөөдөл, зорлиго, тэмүүлэлийг минь устгуулсан. Хайр гэдэг зүйлийг хайсаар ертөнц дээр орь ганцаар мэт яван, хажуудаа байсан хайрыг харалгүй хайлуулчихаж.Орчлонд намайг гэж сарвайх ганцхан дүүгээ чөтгөр,буг хоёртой нийлээд ,би толгойг нь мөлжчихөж.Хүний амьдралыг эдээр хэлбэл лифт гэлтэй.Тэд хүний сайныг лифтэнд суулган авч явдаг.Харин адгийн мууг нь л үлдээдэг.Тэр доор үлдсэн хүмүүс атаархал, хорсол, гуниг ,бахдалыг аз жаргал хэмээн эндүүрсээр энэ хорвоогоос халидаг . Би ингэж амьдрахыг хүсэхгүй байна .Харин амар амгалан ертөнцөд ,дээдийн дээд аз жагалтай амьдрахыг хүсч байна .Тийм болохоор би бурхны өгсөн сүүлчийн шагналыг авахыг хүслээ.

За баяртай, найз минь

Пушкин

2009 оны 12-р сарын 01 Нийтэлсэн puje

Пушкин

александр сергеевич пушкин родился в москве. Он рос веместе со старшей сестрой ольгой и малабшим братом левушкой.мать пушкина, надежда осипавна ганибал была внучкой а рапа Питер I . 

Өгүүлбэрийн гишүүн

2009 оны 12-р сарын 01 Нийтэлсэн puje

Өгүүлбэрийн гишүүн

Монгол хэлний өгүүлбэрийн гишүүдийг өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн буюу гол гишүүд, тодотгол, тусагдахуун, байц буюу дэд гишүүд гэж хоёр ангилна.
Өгүүлбэрийг гишүүдээр зурахдаа эхлээд өгүүлэхүүн дараа нь өгүүлэгдэхүүн гишүүнээ олж эцэст нь дэд гишүүд болох байц, тусагдахуун, тодотголоо хойноос нь урагш нь гэсэн дарааллаар зурж болно.
Өгүүлбэрийн бүрэлдхүүнд багтаж ,бие дасан аль нэг асуултанд хариулагдах, өгүүлбэрзүй тодорхой харьцаа илтэгсэн үг буюу холбоо үгийг өгүүлбэрийн гишүн гэнэ. Өгүүлбэрийг гишүүдээр зурахдаа эхлээд гол гишүүн өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүнийг олж дараа нь өгүүлэхүүний бүлгийн дэд гишүүдийг улмаар өгүүлэгдэхүүний бүлгийн дэд гишүүдийг үгсийн холбоог харж олж зурах хэрэгтэй. Өгүүлбэрт гишүүний холбогдолгүй үгсийг гишүүдээр зурахгүй. Нийлмэл өгүүлбэрийн дотор байгаа энгийн өгүүлбэрүүд нь дараагийн өгүүлбэрийнхээ ямар үгтэй холбогдон бүхэлдээ ямар гишүүний үүрэг гүйцэтгэж байгаагаар нь ямар гишүүн болохыг таньж болдог.. Үгсийн холбоог олохдоо өгүүлбэрийнхээ эхнээс ч хийж болно, хойноос ньч холбож болно. Өгүүлбэрийн гишүүн бүр тодорхой утыг зааж ,өөр хоорндооо утгын холбоо харьцанд орж,өгүүлбэрийн утгын бүтэцийг бүрдүүлж тодорхой асуултанд оногдоно.

Жишээлбэл:

Хэний хэн? Юугаар? Хэзээ? Хаашаа! Яасан?

Манай ах өөрөө, машинаар өчигдөр хөдөө явсан.

Өгүүлбэрийн гол гишүүд

Өгүүлэгдэхүүн өгүүлхүүн хоёр нийлж өгүүлбэрийн бүтэцийн эх бие үндсэн бүрдүүлбэр,хэлзүй цөм болох учир түүнийг өгүүлбэрийн гол гишүүд гэнэ. Өөрөөр хэлбэл: үйлийн эзэн ба үйл хөдлөл заасан үг нь гол гишүүд болох бөгөөд үйлийн эзнийг заасан үг нь өгүүлэгдэхүүн, үйл хөдлөл заасан үг нь өгүүлхүүн болно .

Жшээ нь : Цэвэлмаа ирэв .гэсэн өгүүлбэрийн: үйл нь ирэв өгүүлэхүүн

Үйлийн эзэн нь цэвэлмаа өгүүлэгдэхүүн.

Өгүүлэгдэхүүн гишүүн

Хэл зүй бусад гишүүдээр захирагддаггүй.Өгүүлэхүүнтэйгээ харилцан захирах холбоонд байж, тухайн үйлийн эзэн буюу үйл эрхэлэгчийг зааж жинхэн нэр үг ба нэршсэн нэрийн зүйлээр илэрдэг гол гишүүнийг өгүүлэгдэхүү гэнэ. Үйлийн эзнийг зааж хэн, юу, ямар, аль нь, яасан нь, яах нь, хэд нь, яадаг нь гэсэн асуултанд хариулагдана. Өгүүлэхүүнтэй харилцан зэрэгцүүлэх холбоогоор холбогдоно. Мөн өгүүлэгдэхүүн гишүүн ихэвчлэн жинхэнэ нэрээр илрэх бөгөөд зарим тохиолдолд бусад үгийн аймгаар илэрч болно. мөн нэр үгийн утга үүрэгтэй хэргэлсэн тэмдэг нэр,тооны нэр, төлөөний үг тодотгон холбох нөхцөлтэй үйл үгээр илэрсэн. Өгүүлэгдэхүүн нь гол төлөв өгүүлэхүүнээсээ ургаш байрлана.

Жишээ нь :
Сэрүүн салхи өмнөөс үлээнэ.
Хурдан морьд барианд ойртов.
Цоохор нь цоройтлоо түрүүллээ.

Өгүүлэхүүн гишүүн

Ихэвчлэн өгүүлбэрийн төгсгөлд тохиолдож, үйлийн эзний үйл хөдлөлийг голдуу заана..Үйлийн эзэн буюу өгүүлэгдэхүүнийхээ үйл байдалыг зааж ихэвчлэн үйл үгээр илэрдэг,өгүүлбэрийн гол гишүнийг өгүүлэхүүн гэнэ. Өгүүлэхүүн нь гол төлөв өгүүлбэрийн эцэст байрладаг.

Өгүүлэхүүн нь яаж байн ? Юу вэ? Хэд вэ? Аль вэ? Гэх мэт асуултанд хариулагдана.

Жишээ нь: бөхчүүд барилдав.

Солого татав.

Энэ морь хурдан.

Ах бор морио наадамд унана.
Манай өвөө туршлагатай анчин.
Ахын морь хурдан.

Өгүүлэхүүн нь гол төлөв өгүүлбэрийн эцэст байрладаг.

Өгүүлэхүүн гишүүдийг бүтцээр нь :

-энгийн өгүүлэхүүн

- нийлмэл өгүүлэхүүн гэж ангилдаг.

ганц үгээр бүтсэн өгүүлэхүүнийг энгийн өгүүлэхүүн гэнэ.

Жишээ нь : үүр цайж, шувуу жиргэнэ.2 ба түүнээс дээш үгнээс бүтсэн өгүүлэхүүнийг нийлмэл өгүүлэхүүн гэнэ .

жишээ нь : Идээ цагаа илбэг байна.

Өгүүлэхүүн гишүүнийг ямар үсгийн аймгийн үгээр илэрсэн нь үйл өгүүлэхүүн,нэр өгүүлэхүүн гэж 2 ангилдаг бөгөөд энэ нь бас энгийн ба нийлмэл бүүтэцтэй байз болно.

Өгүүлэхүүн гишүүнийг хоёр хувааж үзнэ

1. Үйл өгүүлэхүүн

А.үйл үгээр бүтсэн өгүүлэхүүнийг үйл өгүүлэхүүн гэнэ.

- Энийн үйл өгүүлэхүүн :жишээ нь : Тэнгэр цэлмэжээ.Одод жирвэлзэнэ.

- Нийлмэл үйл өгүүлэхүүн :жишээ нь: Би үргэлж ээжийгээ боддог байлаа.

2 .Нэр өгүүлэхүүн

Б.Нэр үгийн зүйлээр бүтсэн өгүүлэхүүнийг нэр өгүүлэхүүн гэнэ.

- энгийн хэр өгүүлэхүүн : цагийн муу дайн.

хамгийн элбэг жимс нт үхрийн нүд.

- нийлмэл өгүүлэхүүн :чи ч том эр болжээ.

Хамгийн сайн Оюун билээ.

Тодотгол гишүүн


Нэр үгээр илэрсэн гишүүнд захирагдан утгаараа хүн ба юмс үзэгдлийн өнгө зүс, тоо ширхэг, хэлбэр дүрс, тоо хэмжээ зааж тодотгуулагч гишүүнийхээ өмнө байрлаэ аль? Хэдэн? Ямар? Хэддүгээр? Хэний? Юуны? Гэх мэт асуултанд хариулагдахгишүүнийг тодотгол гишүүн гэнэ.

Жишээ нь:
Монголын уудам тал шаргалтан харагдана.
Ахын морь хурдан.

Тусагдахуун гишүүн


Ихэвчлэн үйл өгүүлэхүүнд захирагдан хэнийг, юуг, хэнд, юунд, хэнээс, юунаас, хэнээр, юугаар, хэнтэй, юутай гэх мэт тийн ялгалын асуултанд хариулагдан .Өгүүлэхүүний бүлгийг дэлгэрүүлэх дэд гишүүдийг тусагдхуун гэнэ .
Жишээ нь:
Миний ах бор морио барив.

Машин дардан замаар худална.

Аав сүхээр мод хагалав.

Байц гишүүн


Үйл өгүүлэхүүнд захирагдаж   хаана, хаашаа, хаагуур, хаанаас, хэзээ, хэдийд хэрхэн гэх мэт асуултанд  хариулагдан үйл хөдлөлийн орон байр , цаг хугацаа, зохиолго шалтгаан, дүр байдлыг заах дэд гишүүнийг байц гэнэ.
Жишээ нь:
Төлөөлөгчид маргааш ирнэ.

Манай сургууль дээр үдэшлэгтэй .

хув нагваралын тууж

2009 оны 12-р сарын 01 Нийтэлсэн puje

Туужийн товч үйл явдал

Халхын хатан Бүүвэй баатар өөлдтэй гурван удаа байлдаж ялагдаад,олзны хүн болжээ. Ойрдын Ядаг ноёны хатан халхын содном гэдэг хүүхэнтэй нууц амраглаж нэгэн хүү төрүүлэв.Ядаг ноён хүүг халхын хув харуудтай адил юм гээд Хув нагварал гэдэг нэр өгчээ.

Хүүг арван таван нас хүрхэд нь эх нь эцгийн нь гэрээс захиаг өгчээ.

Тэр захидалд: Зээрэн чихтэй цавидар чинь зэгс болно

Зэсэн чихтэй бор чинь дэрс болно

Бүдүүн нарийн адил

Цавьдар морь чинэгтэй бор морь чинэгтэй

Бор морь чимэгтэй

Өдөр балар

Шөнө тодорхой

Их хар, бага цавч салхины зөв бурууг

Сар ялгадаг гэж мэд

Арван таванд үйлдэв гэжээ.

Үүнийг хүү үзээд

-юун сайхан зарлиг билээ

-юутай сайхан юм бэ? Одоо миний сэтгэл сэргэв гэхэд эх нь :

-энэ бичгийн үг юу гэсэн зарилагийг ээждээ тодорхой хэл гэсэнд:

-зэгс дэрс гэгч гүйцэд сайн хагсаа гэжээ

Бүдүүн нарийн адил гэгч унд хоолыг тэнцүүл гэжээ

Цавьдар морь чимэгтэй гэдэг нь өөрөө уна гэжээ

Бор морт чимэгтэй гэдэг нь эхдээ унуул гэжээ

Өдөр балбар гэдэг нь өдөр бүү яв гэжээ

Шөнө тодорхой гэдэг нь шөнө яв гэжээ

Их хар ,бага цавч гадэг нь бага унт гэжээ

Салхины зөв бурууг сар ялагдаг гэсэн нь

Арван зэвтэй сум сайн эрд нөхөр болно гэжээ

Арван 5 нь д үйлдэв гэдэг нь арван таван насандаа орон нутагтаа харьцгаа гэжээ ....

Хүү эцгийнхээ гэрээсийг биелүүлж,эхийгээ дагуулан нутагтаа эргэж иржээ.Тэгээд боржигоны ноён болж, өөлдийн өгсөн нэрээ өөрчилж Ванчин бэйл нэрээрээ алдаршжээ.

Ванчин бэйл эцгийн өшөөг авхаар эрэглэн мордож өөлдийг дийлж, Эвлэй баатар гэгчийг олзлон авч зарц болгожээ.

shoes

2009 оны 07-р сарын 26 Нийтэлсэн puje

shoes

2009 оны 07-р сарын 26 Нийтэлсэн puje

shoes

2009 оны 07-р сарын 26 Нийтэлсэн puje

shoes

2009 оны 07-р сарын 26 Нийтэлсэн puje

shoes

2009 оны 07-р сарын 26 Нийтэлсэн puje

shoes

2009 оны 07-р сарын 26 Нийтэлсэн puje

fashion

2009 оны 07-р сарын 26 Нийтэлсэн puje